Суулгах заавар

Таван алхам, ердөө 2 минут

Эдгээрийг хийж дуустал Netflix, HBO Max эсвэл YouTube дээр монгол хадмал гарч ирэхгүй шүү.

Chrome-д нэмэх →

Chrome, Edge, Brave дээр ажиллана.

  1. Chrome-д нэмэх

    Дээрх товч дээр дарахад Chrome Web Store нээгдэнэ. Тэндээс «Add to Chrome» дээр дараад гарч ирэх цонхонд «Өргөтгөл нэмэх» гэж зөвшөөрөөрэй.

    Хос Хадмал★★★★★ chrome web storeAdd to Chrome«Хос Хадмал»-ыгнэмэх үү?Өргөтгөл нэмэхХоёр даралт — өөр тохиргоо байхгүй.
  2. Өргөтгөлөө баруун дээд буланд байрлуулах

    Хөтчийнхөө баруун дээд буланд байх эвлүүлдэг тоглоом шиг дүрс (пазл) дээр дараад жагсаалтаас «Хос Хадмал»-ыг олоод хажуу талынх нь хадах дүрс (pin) дээр дарж ил гаргаж тогтоогоорой.

    Хэрэв үүнийг хийхгүй бол өргөтгөл нуугдаад дараа нь нэвтрэхэд төвөгтэй байх болно.

    1ӨргөтгөлүүдХос Хадмал2Дархад цэс дээр үлдэнэ
  3. Бүртгэлээрээ нэвтрэх

    Дөнгөж сая байрлуулсан «Хос Хадмал»-ын дүрс дээрээ дарж ороод имэйл, нууц үгээ оруулаад нэвтэрнэ үү. Хэрэв бүртгэлгүй бол яг тэр цонхноос шууд «Бүртгүүлэх» дээр дарж бүртгүүлээрэй.

    ⚠️ Санамж: Netflix-ийнхээ нууц үгээ энд бүү оруулаарай. Энэ бол манай сайтын тусдаа бүртгэл юм.

    Хос ХадмалИмэйлta@gmail.comНууц үг••••••••НэвтрэхБэхэлсэндүрс дээрээдарахадБүртгэлгүй бол«Бүртгүүлэх»таб энд
  4. Кино, бичлэгээ асаах

    Netflix, HBO Max эсвэл YouTube дээр дуртай кино, бичлэгээ тоглуулаарай. Үндсэн хадмалын доор монгол орчуулга нь автоматаар гарч ирэх болно.

    Хадмал нь олон хэлний сонголттой бол сурч буй хэлээ сонгоорой — монгол орчуулга нь ТЭР хадмалаас гардаг. Ганц хэлний сонголттой бол тэр нь таны сурч буй хэл мөн эсэхийг шалгаарай.

    I can't believe she said that.CCХадмалEnglish ✓한국어Унтраах«Хадмал» (CC) дээр дараад сурч буй хэлээ сонгоноМонгол орчуулга нь ТЭР хадмалаас гардаг.
  5. Эх хэлээ өргөтгөл дээрээ сонгох

    Өргөтгөлийн дүрс дээрээ дараад «Эх хэл» хэсгээс сурч буй хэлээ сонгоорой. Ингэснээр зөвхөн тэр хэлний хадмалаас орчуулга хийгдэнэ.

    «Автомат» нь хадмалын шошгыг дагадаг ба шошгогүй трекийг англи гэж үздэг — солонгос, япон, хятад сурч байгаа бол хэлээ гараар сонгосон нь дээр.

    Хос ХадмалЭх хэлСолонгосАвтомат (Detect)Солонгос ✓АнглиЗөвхөн сонгосон хэлний хадмалаас орчуулна

Тусламж

Ашиглахад гарсан асуудал ба орчуулгын чанар

Өргөтгөл ашиглах

Хэрхэн эхлэх вэ?▸
  1. Chrome Web Store-оос өргөтгөлийг суулгана
  2. Toolbar дээрх дүрсийг дараад энэ сайтын бүртгэлээрээ нэвтэрнэ (Netflix-ийн бүртгэл БИШ)
  3. Netflix дээр анги нээнэ
  4. Netflix-ийн өөрийнх нь хадмалыг дэмжигдсэн хэл дээр асаана (жишээ нь English, 한국어, 日本語)
  5. Монгол мөр эх хадмалын доор автоматаар нэмэгдэнэ

Ажиллаж эхэлсний дараа — хэрхэн ашиглах вэ (зурган заавар)

Хятад/япон/солонгос үгийн дуудлага (пиньинь) харуулах уу?▸

Тийм. Popup дээр «Үгэн дээрх дуудлага (пиньинь / ромажи / RR)» гэсэн тохиргоог асаана.

  • Дуудлага нь хадмалын үг бүрийн дээр жижиг бичгээр нэмэгдэнэ
  • Хятад → пиньинь · Япон → ромажи · Солонгос → RR
  • Хэмжээ, өнгө, дээр/доор байрлалыг тусад нь тохируулна
  • Эх хадмал нь хятад/япон/солонгос байх ёстой — англи хадмалд дуудлага гарахгүй

Өдрийн хязгаараас зарцуулагдахгүй: дуудлагыг нийтийн толиос уншдаг тул нэмэлт төлбөргүй.

Утсан дээр ажиллах уу?▸

Өргөтгөл нь зөвхөн компьютер дээр — Chrome-ийн өргөтгөл гар утасны хөтөч дээр ажиллах боломжгүй (Android, iPhone хоёулаа). Netflix-ийг хос хадмалтай үзэхэд компьютер хэрэгтэй.

Харин энэ сайт нь утсан дээр бүрэн ажиллана: хадгалсан үгээ давтах, дүрмийн гарын авлага, хичээлүүд, чансаа. Хөтөчийн цэснээс «Home screen дээр нэмэх» гэвэл апп шиг нээгдэнэ.

Ямар хөтөч дээр ажиллах вэ?▸

Chrome, Brave, Edge (Chromium суурьтай)

Firefox, Safari — дэмжигдэхгүй

Хадмал яагаад гарч ирэхгүй байна?▸
  • Netflix-ийн хадмал асаалттай эсэхийг шалга — дэмжигдсэн хэл (жишээ нь English) дээр байх ёстой
  • Extension-д нэвтэрсэн эсэхээ шалга
  • Үнэгүй багцтай бол өдрийн хязгаар дүүрсэн эсэхийг шалга
  • Хуудсаа refresh хий
Хадмалын тохиргоо өөрчилж болох уу?▸

Тийм — бүгд popup дээр, «Үзэх» таб дотор:

  • Үсгийн хэмжээ · Хадмалын өнгө · Үсгийн хэлбэр
  • Хаана харагдах — эх хадмалын дээр эсвэл доор
  • Эх хэл ба Орчуулах хэл
  • Үгэн дээрх дуудлага (пиньинь/ромажи/RR) — түүний хэмжээ, өнгө, дээр/доор байрлал
  • Интерфейсийн хэл — монгол эсвэл англи

⚠ «Дэвшилтэт тохиргоо (орчуулагчид)» гэсэн хэсэг нь батлагдсан орчуулагчдад л нээгддэг — сонсголын горим, товчлуурын удирдлага зэрэг тэнд байдаг.

Орчуулгын чанар

AI яагаад алдаа гаргадаг вэ?▸

Контекст бүрэн ойлгохгүй тохиолдол байдаг.

Алдаа байвал "Алдаа мэдээлэх" товчоор илгээнэ үү.

Орчуулга хэр хурдан сайжирдаг вэ?▸

Орчуулагчид болон чанарын систем засварыг тогтмол оруулдаг — мэдээлэгдсэн алдаа хянагдаж зассаны дараа тухайн анги дээр шинэчлэгдсэн байдаг.