Орчуулагчдын нийгэмлэг

Кино үзэж байхдаа орлого олох боломж

Монгол хадмалыг хамтдаа бүтээж, AI + хүний орчуулга хосолсон систем дээр ажиллан, кино үзэх туршлагыг илүү ойлгомжтой болгоё.

Нийгэмлэгийн үзүүлэлт

6
Батлагдсан орчуулагч
0
Одоо ажиллаж буй
0
30 хоногт дуусгасан
4
Нийт дуусгасан

Сүүлийн ажлууд

2 минут тутам шинэчилнэ
  • auto_open_unedited_videoДуусгасан
    Дугаар: 70273998 · 2026 оны 8-р сарын 25
  • auto_open_on_trial_assignДуусгасан
    Дугаар: 70273997 · 2026 оны 8-р сарын 5
  • auto_open_on_claimДуусгасан
    Дугаар: 81498621 · 2026 оны 7-р сарын 26
  • Test Episode 1Дуусгасан
    Дугаар: 70242311 · 2026 оны 4-р сарын 22

Орлого хэрхэн олох вэ?

Орлого нь тогтмол дүн биш — таны хийсэн ажлын хэмжээ, чанар хоёул онооны нийлбэрт тооцогдоно.

Дундаж 60 минутын анги

Нэг ангид ихэвчлэн 30–60 баталгаажсан засвар (нэр томьёо, үгийн сан, өгүүлбэрийн алдаа) гардаг. Нэг засвар = 20 суурь оноо + бонус.

C түвшин (×1.0)4,800₮
B түвшин (×1.4)6,720₮
A түвшин (×1.8)8,640₮
S түвшин (×2.2)10,560₮

Ижил ажил хийсэн ч S түвшин нь C түвшин-с 2.2 дахин их орлоготой. Нэг ангиас авах дээд оноо: 480 (24 засвар) — энэ хязгаар орчуулагч тус бүрд тусад нь бодогдоно.

Эцсийн онооны дүнд нөлөөлөх хүчин зүйлс
  • ✓Баталгаажсан засвар тутамд +20 оноо (үгийн сан, HITL мэдээлэл, орчуулга г.м)
  • ✓Хугацаандаа дуусгасан: +3 оноо/засвар — deadline-ыг хэтрүүлээгүй бол
  • ✓Буцаагдах хувь бага: +3 оноо/засвар — санал зөвшөөрөгдсөн хувь өндөр бол
  • ✓Үндэслэлээ сайн бичсэн: +2 оноо/засвар — санал илгээхдээ "яагаад энэ үгийг ингэж орчуулах ёстой" гэсэн үндэслэл дэлгэрэнгүй бичвэл
  • ✓Түвшин ахисан: C→B→A→S тутамд 1.4× → 1.8× → 2.2× үржүүлэгч хэрэглэгдэнэ — ижил ажилд илүү их урамшуулал
1 оноо
= 10₮
Эзлэх дээд
480 оноо/анги
Шилжүүлэх
Сар бүрийн 15, 30

Илүү их орлого хүсвэл: (1) хугацаандаа дуусга, (2) үндэслэлээ сайн бич, (3) буцаагдах хувиа бууруул — энэ 3 нь чанарын оноог өсгөж, үр дүнд нь түвшин ахина.

Хэрхэн орчуулагч болох вэ?

1

Хүсэлт илгээх

Pro багц авсны дараа орчуулагчийн хүсэлт илгээнэ. Админ шалгаж баталгаажуулна.

2

Анги сонгох

Нээлттэй ангиас сонгож, орчуулга/засвараа эхлүүлнэ.

3

Орчуулж сайжруулах

Chrome өргөтгөл ашиглан хадмалыг шууд засварлана. Санал бүр review дамжина.

4

Баталгаажуулалт

AI + хүний хяналтаар шалгагдаж, зөвшөөрөгдсөнөөр оноо нэмэгдэнэ.

Яагаад нэгдэх вэ?

Бодит орлого
Кино үзэж байхдаа
AI-тай хамтарч ажиллах
Түвшин ахих боломж

Өргөтгөлийн хоёр горим

Суулгасан өргөтгөл нь дараах хоёр горимын аль нэгээр ажиллана:

  • Viewer — зөвхөн кино үзэх (энгийн хэрэглэгчид)
  • Editor — орчуулга засвар хийх (баталгаажсан орчуулагчид)

Орчуулагчаар батлагдсаны дараа editor хувилбарыг тусад нь авна. Нэмэлт тохиргоо хийх шаардлагагүй.

Орчуулагч болоход бэлэн үү?

Хоёр алхмаар эхэлнэ: эхлээд Pro болоод, дараа нь анкетаа илгээнэ.

Тусламж

Ашиглахад гарсан асуудал ба орчуулгын чанар

Өргөтгөл ашиглах

Хэрхэн эхлэх вэ?▸
  1. Chrome Web Store-оос өргөтгөлийг суулгана
  2. Toolbar дээрх дүрсийг дараад энэ сайтын бүртгэлээрээ нэвтэрнэ (Netflix-ийн бүртгэл БИШ)
  3. Netflix дээр анги нээнэ
  4. Netflix-ийн өөрийнх нь хадмалыг дэмжигдсэн хэл дээр асаана (жишээ нь English, 한국어, 日本語)
  5. Монгол мөр эх хадмалын доор автоматаар нэмэгдэнэ

Ажиллаж эхэлсний дараа — хэрхэн ашиглах вэ (зурган заавар)

Хятад/япон/солонгос үгийн дуудлага (пиньинь) харуулах уу?▸

Тийм. Popup дээр «Үгэн дээрх дуудлага (пиньинь / ромажи / RR)» гэсэн тохиргоог асаана.

  • Дуудлага нь хадмалын үг бүрийн дээр жижиг бичгээр нэмэгдэнэ
  • Хятад → пиньинь · Япон → ромажи · Солонгос → RR
  • Хэмжээ, өнгө, дээр/доор байрлалыг тусад нь тохируулна
  • Эх хадмал нь хятад/япон/солонгос байх ёстой — англи хадмалд дуудлага гарахгүй

Өдрийн хязгаараас зарцуулагдахгүй: дуудлагыг нийтийн толиос уншдаг тул нэмэлт төлбөргүй.

Утсан дээр ажиллах уу?▸

Өргөтгөл нь зөвхөн компьютер дээр — Chrome-ийн өргөтгөл гар утасны хөтөч дээр ажиллах боломжгүй (Android, iPhone хоёулаа). Netflix-ийг хос хадмалтай үзэхэд компьютер хэрэгтэй.

Харин энэ сайт нь утсан дээр бүрэн ажиллана: хадгалсан үгээ давтах, дүрмийн гарын авлага, хичээлүүд, чансаа. Хөтөчийн цэснээс «Home screen дээр нэмэх» гэвэл апп шиг нээгдэнэ.

Ямар хөтөч дээр ажиллах вэ?▸

Chrome, Brave, Edge (Chromium суурьтай)

Firefox, Safari — дэмжигдэхгүй

Хадмал яагаад гарч ирэхгүй байна?▸
  • Netflix-ийн хадмал асаалттай эсэхийг шалга — дэмжигдсэн хэл (жишээ нь English) дээр байх ёстой
  • Extension-д нэвтэрсэн эсэхээ шалга
  • Үнэгүй багцтай бол өдрийн хязгаар дүүрсэн эсэхийг шалга
  • Хуудсаа refresh хий
Хадмалын тохиргоо өөрчилж болох уу?▸

Тийм — бүгд popup дээр, «Үзэх» таб дотор:

  • Үсгийн хэмжээ · Хадмалын өнгө · Үсгийн хэлбэр
  • Хаана харагдах — эх хадмалын дээр эсвэл доор
  • Эх хэл ба Орчуулах хэл
  • Үгэн дээрх дуудлага (пиньинь/ромажи/RR) — түүний хэмжээ, өнгө, дээр/доор байрлал
  • Интерфейсийн хэл — монгол эсвэл англи

⚠ «Дэвшилтэт тохиргоо (орчуулагчид)» гэсэн хэсэг нь батлагдсан орчуулагчдад л нээгддэг — сонсголын горим, товчлуурын удирдлага зэрэг тэнд байдаг.

Орчуулгын чанар

AI яагаад алдаа гаргадаг вэ?▸

Контекст бүрэн ойлгохгүй тохиолдол байдаг.

Алдаа байвал "Алдаа мэдээлэх" товчоор илгээнэ үү.

Орчуулга хэр хурдан сайжирдаг вэ?▸

Орчуулагчид болон чанарын систем засварыг тогтмол оруулдаг — мэдээлэгдсэн алдаа хянагдаж зассаны дараа тухайн анги дээр шинэчлэгдсэн байдаг.