Хос Хадмал
Нэвтрэх

Долоо хоногийн шамдагчид

Сүүлийн 7 хоногийн XP: анги үзэх, үг хадгалах, давтах, дүрэм, хичээл бүгд тоологдоно. Өдөрт 100 XP-ээс хэтрэхгүй, тэнцвэл илүү олон өдөр сурсан нь дээгүүр — энэ бол зуршлын самбар, нэг өдрийн шахалтынх биш.

#НэрXPӨдөр
1Сурагч 77217413/7
2Сурагч 69057401/7
3Сурагч 14364221/7
4Сурагч 34003101/7
5Сурагч 50209101/7
6Сурагч 87650101/7

Орчуулагчдын чансаа

Батлагдсан орчуулагчид засвар бүрээсээ оноо цуглуулж, сар бүр мөнгөн урамшуулал авдаг.

1 оноо = 10₮

Энэ сард хараахан оноо бүртгэгдээгүй байна.

Анхны орчуулагч болж, чансааг тэргүүлээрэй.

Орчуулагч болох →

Чансаанд нэрээ бичүүлээрэй

Pro хэрэглэгч орчуулагчийн анкет илгээж, батлагдвал оноо цуглуулж эхэлнэ.

5 минут тутамд шинэчлэгдэнэ • Сүүлд: 2026.09.30 01:06

Бусад

Тусламж

Ашиглахад гарсан асуудал ба орчуулгын чанар

Өргөтгөл ашиглах

Хэрхэн эхлэх вэ?▸
  1. Chrome Web Store-оос өргөтгөлийг суулгана
  2. Toolbar дээрх дүрсийг дараад энэ сайтын бүртгэлээрээ нэвтэрнэ (Netflix-ийн бүртгэл БИШ)
  3. Netflix дээр анги нээнэ
  4. Netflix-ийн өөрийнх нь хадмалыг дэмжигдсэн хэл дээр асаана (жишээ нь English, 한국어, 日本語)
  5. Монгол мөр эх хадмалын доор автоматаар нэмэгдэнэ

Ажиллаж эхэлсний дараа — хэрхэн ашиглах вэ (зурган заавар)

Хятад/япон/солонгос үгийн дуудлага (пиньинь) харуулах уу?▸

Тийм. Popup дээр «Үгэн дээрх дуудлага (пиньинь / ромажи / RR)» гэсэн тохиргоог асаана.

  • Дуудлага нь хадмалын үг бүрийн дээр жижиг бичгээр нэмэгдэнэ
  • Хятад → пиньинь · Япон → ромажи · Солонгос → RR
  • Хэмжээ, өнгө, дээр/доор байрлалыг тусад нь тохируулна
  • Эх хадмал нь хятад/япон/солонгос байх ёстой — англи хадмалд дуудлага гарахгүй

Өдрийн хязгаараас зарцуулагдахгүй: дуудлагыг нийтийн толиос уншдаг тул нэмэлт төлбөргүй.

Утсан дээр ажиллах уу?▸

Өргөтгөл нь зөвхөн компьютер дээр — Chrome-ийн өргөтгөл гар утасны хөтөч дээр ажиллах боломжгүй (Android, iPhone хоёулаа). Netflix-ийг хос хадмалтай үзэхэд компьютер хэрэгтэй.

Харин энэ сайт нь утсан дээр бүрэн ажиллана: хадгалсан үгээ давтах, дүрмийн гарын авлага, хичээлүүд, чансаа. Хөтөчийн цэснээс «Home screen дээр нэмэх» гэвэл апп шиг нээгдэнэ.

Ямар хөтөч дээр ажиллах вэ?▸

Chrome, Brave, Edge (Chromium суурьтай)

Firefox, Safari — дэмжигдэхгүй

Хадмал яагаад гарч ирэхгүй байна?▸
  • Netflix-ийн хадмал асаалттай эсэхийг шалга — дэмжигдсэн хэл (жишээ нь English) дээр байх ёстой
  • Extension-д нэвтэрсэн эсэхээ шалга
  • Үнэгүй багцтай бол өдрийн хязгаар дүүрсэн эсэхийг шалга
  • Хуудсаа refresh хий
Хадмалын тохиргоо өөрчилж болох уу?▸

Тийм — бүгд popup дээр, «Үзэх» таб дотор:

  • Үсгийн хэмжээ · Хадмалын өнгө · Үсгийн хэлбэр
  • Хаана харагдах — эх хадмалын дээр эсвэл доор
  • Эх хэл ба Орчуулах хэл
  • Үгэн дээрх дуудлага (пиньинь/ромажи/RR) — түүний хэмжээ, өнгө, дээр/доор байрлал
  • Интерфейсийн хэл — монгол эсвэл англи

⚠ «Дэвшилтэт тохиргоо (орчуулагчид)» гэсэн хэсэг нь батлагдсан орчуулагчдад л нээгддэг — сонсголын горим, товчлуурын удирдлага зэрэг тэнд байдаг.

Орчуулгын чанар

AI яагаад алдаа гаргадаг вэ?▸

Контекст бүрэн ойлгохгүй тохиолдол байдаг.

Алдаа байвал "Алдаа мэдээлэх" товчоор илгээнэ үү.

Орчуулга хэр хурдан сайжирдаг вэ?▸

Орчуулагчид болон чанарын систем засварыг тогтмол оруулдаг — мэдээлэгдсэн алдаа хянагдаж зассаны дараа тухайн анги дээр шинэчлэгдсэн байдаг.